• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ХУРАНДАА
Нийтэлсэн: 2023-09-20 14:00:49
Үзсэн: 223

АГААРЫН ЦЭРГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ХУРАНДАА
Нийтэлсэн: 2023-09-20 14:00:49 Үзсэн: 223



     Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын холбогдох заалт, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хуралдааны зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн ЗХЖШ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны тогтоолыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цолыг олголоо.

     Төрийн цэргийн байгууллагуудын ахлах офицерын хурандаа цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-д заасны дагуу жилд хоёр удаа олгохоор шийдвэрлэсэн ба ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн дарга, гишүүд сайтар судалсны үндсэн дээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, зөвлөмж гаргадаг байна.

     Энэ удаа төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудаас хурандаа цол хүртсэн бүрэлдэхүүний дунд эмэгтэй алба хаагч цөөнгүй харагдсаны нэг нь Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Технологи дамжуулалт, ре-инженерингийн төвийн дарга, доктор (Ph.D) хурандаа Ц.Дунгармаа байсан юм.

Тэрээр 1994 оноос Цэргийн их сургуульд элсэж, сонсогчоос цэргийн албаа хааж эхэлсэн бөгөөд тус сургуулийн Ахлагчийн сургууль /БХМСҮТ/-ийг төгссөн анхны эмэгтэй ахлагч, радиотехникийн инженерийн дээд боловсролтой анхны эмэгтэй офицер юм. Анхны гэх тодотголтой энэ бүсгүй энэ өдөр мөн л Агаарын цэргээс төрсөн анхны эмэгтэй хурандаа боллоо.

     Офицеруудын ордны “Соёмбо” танхимд болсон Хурандаа цол хүртсэн албан тушаалтнуудын цол олгох ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, АУГ-ын дарга хурандаа Д.Дугаррагчаа, СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Л.Дагвасүрэн, ЗУГ-ын хэлтсийн дарга хурандаа Б.Балжинням, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар нар оролцов.

     Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь нэр хүндтэй, дэлхийд данстай ахлах офицерын дээд цол юм. Өнөөдөр дэлхийн бүх улсын Зэвсэгт хүчинд хурандаа цол байдаг. Мөн хурандаа цол бол албан тушаалын илэрхийлэл бөгөөд хурандаа цолтныг хараад энэ албан тушаалтан нь төрийн цэргийн байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж байгаа гэдгийг мэдэрдэг. Цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг. Цэргийнхний хувьд цол дагаж хариуцлага улам бүр нэмэгддэг. Та бүхнээс ажил албандаа улам бүр хариуцлагатай, өндөр ёс зүйтэй байж, цэргийн даргын манлайллыг бүх шатанд хэрэгжүүлэхийг зөвлөе. Хурандаа цолоо хүндэтгэж, хайрлаж яваарай” гэдгийг онцоллоо.

            Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648