• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ХОЛБООЧДЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ДҮНГЭЭР ...
Нийтэлсэн: 2023-09-26 13:00:16
Үзсэн: 958

ЦЭРГИЙН ХОЛБООЧДЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ДҮНГЭЭР ...
Нийтэлсэн: 2023-09-26 13:00:16 Үзсэн: 958



     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга агсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит “Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн”-ийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байрлал болон сургалтын төвийн районд амжилттай зохион байгуулжээ.

     Энэхүү тэмцээнд Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 013, 065, 120, 124, 189, 186, 325, 326, 327, 337, 350, 353 дугаар ангийн 15 баг, 80 гаруй тамирчин офицер, ахлагч нар 6 төрлөөр 9 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргажээ.

     Тэмцээний нийлбэр дүнгээр “Хурдач радиотелеграфчин”-ы төрөлд эрэгтэй хувийн дүнгээр сургагч ахлагч П.Баттөр (Зэвсэгт хүчний 189 дүгээр анги), ахлах ахлагч Б.Батчулуун (Зэвсэгт хүчний АЦК), ахлах ахлагч П.Бат-Амгалан (Зэвсэгт хүчний 124 дүгээр анги), эмэгтэйчүүдээс ахлах ахлагч Ж.Цэрэнлхам (Зэвсэгт хүчний 013 дугаар анги), дэслэгч Н.Орлого (Зэвсэгт хүчний 124 дүгээр анги), ахлах ахлагч Ц.Анхцэцэг (Зэвсэгт хүчний 013 дугаар анги) нар бусдыгаа хошуучлав.

     Уг тэмцээний радио холбооны станц дээр сургуулийн үүрэг биелүүлэх цогцолбор тэмцээнд ахлах ахлагч Ж.Цэрэнлхам ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн баг, ахлагч П.Зулцэцэг ахлагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн баг, сургагч ахлагч П.Баттөр ахлагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн баг тамирчид эхний байруудыг эзэлжээ.

     Мөн сүлжээний мэргэжилтэн “кибер систем”-ийн төрөлд ахмад М.Лхагвацэрэн (Зэвсэгт хүчний 189 дүгээр анги), дэслэгч Ж.Одгарав (ОБЕГ), дэслэгч Б.Тэргэлбат (Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн нэгдүгээр баг), радио илрүүлэлтийн “Үнэг агналт”-ийн төрөлд ахлах ахлагч П.Бат-Амгалан (Зэвсэгт хүчний 124 дүгээр анги), дэд ахлагч М.Цэвэлмаа (Зэвсэгт хүчний 065 дугаар анги), дэд ахлагч Б.Цэцэгмаа (Зэвсэгт хүчний АЦК), “Газар орон дээр цэг олж байрлал тодорхойлох” төрөлд хошууч Ц.Гантөгс (Зэвсэгт хүчний 325 дугаар анги), хошууч Ж.Баттүвшин (Зэвсэгт хүчний ТХЦК), дэслэгч Г.Оюундарь (Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хоёрдугаар баг), “Электроникийн мэргэжилтэн”-ий төрөлд хошууч Ц.Гантөгс ахлагчтай баг (Зэвсэгт хүчний 325 дугаар анги), дэслэгч Б.Тэргэлбат ахлагчтай баг (Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн нэгдүгээр баг), хошууч Э.Цэрэнчунт ахлагчтай баг тамирчид (Зэвсэгт хүчний АЦК) шагналын эздээр тодорсон ажээ.

     Багийн дүнгээр хошууч Ц.Гантөгс ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүлж цомын эзэд болсон бол дэд байрт дэслэгч Б.Тэргэлбат ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн нэгдүгээр баг, гутгаар байрт ахлах дэслэгч А.Мягмарсүрэн ахлагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн баг шалгарч, Зэвсэгт хүчний 189, 124 дүгээр ангийн багууд удаалжээ.

     Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, хошууч генерал Р.Гаваагийн сан, Армийн ахмад холбоочдын нийгэмлэг болон хурандаа Ц.Дэлгэрцогийн гэр бүлийн шагналаар тус тус шагнаж урамшуулсан талаарх мэдээг ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга хурандаа М.Золзаяа бидэнд ирүүллээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648