Дорноговь аймгийн Засаг даргын Монгол Улсын Шадар сайдтай 2023 онд байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, аймгийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулах тухай” А/146 дүгээр захирамжийн дагуу Даланжаргалан суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулийг энэ сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Уг ажиллагаанд Зэвсэгт хүчний 065 ангийн 281 дүгээр байгууламжийн гамшигийн хор уршгийг бууруулахад дэмжлэг үзүүлэх бүлэг оролцон, шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
Тус дадлага сургууль нь газар хөдлөлт, гал түймрийн эсрэг авах арга хэмжээ, аврах, эрэн хайх, анхны тусламж, сумыг нүүлгэн шилжүүлэх, хээрийн хүн эмнэлэг, мал эмнэлэг дэлгэх, харуул хамгаалалт, хэв журам сахиулах гэсэн сэдвүүдээр тус тус явагдсан юм.
Ахмад М.МӨНХЗАЯА