Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хорооны төв болон байгууламж, тусгай ротын удирдлагын бүрэлдэхүүн Жендэрийн үндэсний хорооноос гаргасан төрийн албаны удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим Ж1 сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.
2018 онд анх удаа төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд боловсруулж, нэвтрүүлсэн. Сургалтын модуль жендэрийн үндсэн ойлголт, хууль эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг тусгасан гурван үндсэн хэсэгтэй. Модульд хамрагдаж байгаа оролцогчдын хувьд өөрийн боломжтой цаг хугацаа, орон зайд суралцах боломж олгож байгаагаар давуу талтай юм.
Сургалтын модулын зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэсэн байдаг.
Мөн цаашид жендэрийн цахим сургалтын модульд хамрагдан гэрчилгээний түвшингөө ахиулах боломжтой аж.
Хошууч Л.САРАНЗАЯА