Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлага хамт олон Ази тив болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн Агаарын цэрийн харья анги, салбаруудад үүрэг гүйцэтгэж буй баг тамирчдыг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, тэдэнд хүндэтгэл үзүүллээ.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Баттөмөр болон “МИГ даатгал” ХХК-ны гүйцэтгэх захирал Анужин болон ангиудын захирагч 2022 оны Ази тивийн чөлөөт бөхийн аваргын “Хүрэл” медальт, 2023 оны Азийн наадмын чөлөөт бөхийн аваргын “Хүрэл” медальт МУ-ын харцага Ганбаатарын Ганхуяг, МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4-р байранд шалгарсан АЦК-ын улсын нисэхийн хэлтсийн нислэг техник шалгах албаны ахлах офицер, байцаагч нисгэгч ахмад Бадралын Цолмонбаатар, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын тэмцээний “Хүрэл” медальт, 2022 оны Дэлхийн цомын аварга, Улсын болон олон улсын тэмцээнүүдийн “Алт”, “Мөнгө”, “Хүрэл” медальт ОУХМ, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хорооны командын байрын планшетчин дэд ахлагч Мөнгөнцэцэгийн Энхжаргал, 2022 оны Дэлхийн буудлагын спортын аварга шалгаруулах тэмцээний “Хүрэл” медальт, 2023 оны Дэлхийн буудлагын спортын аварга шалгаруулах тэмцээний “Хүрэл” медальт буудлагын спортын ОУХМ, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч Энхбатын Хишигдэлгэр, 2023 оны олимпын бус анхдугаар наадмын туухай өргөлтийн “Алт”, “Хүрэл” медальт ОУХМ, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа, 2019, 2022, 2023 оны Туухай өргөлтийн тэмцээний “Алт”, “Мөнгөн” медальт, 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах модон барилдааны тэмцээний “Алт”, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Алт” медальт, туухай өргөлтийн спортын мастер Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын ахлагч Цэрэнцогзолын Пүрэвсүрэн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах модон барилдаан тэмцээний “Хүрэл” медаль, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын дэд ахлагч Хүрэлбаатарын Лхагвадолгор нарт хүндэтгэл үзүүллээ.
Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ өнөөдөр “их сайхан өдөр байна энгэр дүүрэн медаль гялалзсан Агаарын цэрэг хэмээх том айлаас төрөн гарсан тамирчид аа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна хэмээн онцлон хэлээд Монгол улс тив дэлхийн хэмжээнд Агаарын цэргийн нэр хүндийг өндөрт өргөн амжилт гаргасан нийт алба хаагчид, тамирчид та бүхэнд Агаарын цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс халуун баярын мэндийг хүргэе” гэсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд тамирчдад дурсгалын зүйлийг гардуулан өгч цаашдын спортын уралдаан тэмцээнүүдэд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүслээ.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ