Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа байгууламж, тусгай ротуудын удирдах бүрэлдэхүүний “Заах арга зүйн цугларалт” 2023 оны 10 дугаар сарын 09-өөс 11-ний өдрүүдэд “Цэргийн сургалт бэлтгэлийн өөрчлөлт” сэдвийн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Цугларалтад Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч Тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нар болон зарим албаны хүмүүс оролцож анги, салбарын удирдах бүрэлдэхүүнд лекц, яриа, хэлэлцүүлэг хийж үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат анги, салбарын удирдах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Батлан хамгаалахын сайдын өгсөн үүрэг чиглэлийг цугларалтад оролцогчдод танилцуулсан.
Энэхүү цугларалтаар бие бүрэлдэхүүний заах арга зүйн менежментийг өөрчлөх, түүнийг төлөвлөн, зохион байгуулах, онол, арга зүйн болон дадлага, хичээл сургууль зэргээр харилцан туршлага солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон юм.
Цугларалтын төгсгөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат цугларалтын үр дүнг танилцуулж, оролцсон бүрэлдэхүүнд сертификат гардууллаа.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ