• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2023-10-16 08:32:22
Үзсэн: 319

ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2023-10-16 08:32:22 Үзсэн: 319



     Цэргийн төв эмнэлгээс зохион байгуулж явуулсан “Цэргийн сувилагч-2023” үндэсний тавдугаар чуулга уулзалтад Агаарын цэргийн командлал болон харьяа ангиудын эмч сувилагч нар 2023 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн салбарынхантай санал бодлоо солилцлоо.

    Чуулга уулзалтаар сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг хөгжүүлэхэд туслах, орчин үеийн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэн харилцан туршлага солилцох, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.7-д зааснаар 2021-2023 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, зүрх, судасны өвчлөлөөс болон хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилготойгоор энэхүү чуулга уулзалт болж өндөрлөлөө.

     Тус чуулга уулзалтад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын сувилагч, тусгай мэргэжилтнүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон.

    Дашрамд Монгол улсад зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 1950-иад онд нийт нас баралтын 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь, 1995 оноос 30.8 хувийг эзэлж байсан бол 2020 оны байдлаар 32.4 хувьд хүрч өссөөр байгаа бөгөөд нийт нас баралтын 3 тохиолдол тутмын нэг нь буюу 5000-5500 хүн зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барж байгаа нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 59.8 хувь нь эрэгтэйчүүд, 40.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэл хүчин зүйлийн тархалтын шаталсан судалгаагаар Артерийн гипертензитэй хүний тоо 2013 онд 27.5 хувь байсан бол 2019 онд 44 хувь буюу 16.5 хувиар нэмэгдсэн байна.

 

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56014
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51986
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50106
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49105
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48938
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48647