Зэвсэгт хүчний 065 дугаар анги 329 дүгээр тусгай рот нь зэвсэгт хүчний 102 жилийн ой, Халхгол сумын 100 жилийн ойг угтан сум орон нутагт зэвсэгт хүчнийг сурталчлах, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, хамт олны гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор хамт олны дунд уриалга гарган бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна.
Тухайлбал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж авто зам дагуу байсан, шалган нэвтрүүлэх байрын байршлыг өөрчлөн нүүлгэн шилжүүлж өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан шинээр барьж, Радиолокаторын станцын макет, төрийн далбааны суурь авто зогсоол, шалган нэвтрүүлэх байрын төв хаалга зэргийг шинээр, болон сольж шинэчлэн сайжруулаад байна.
Мөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 090 дүгээр тусгай рот үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойгоо угтан ротын онцлог үйл ажиллагааг сурталчилсан гэрэлт хөшөөг барьж байрлуулахаас гадна бие бүрэлдэхүүний ажиллаж амьдар орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өрөө тасалгаа, хаалга, цонх, хичээлийн байр танхимуудад бүрэн засвар, тохижилтын ажлыг хийж дуусгаад байна.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ