Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн Сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөнд тусгагдсан алба сурталчилах аян Материал хэрэгслийн албанаас эхэлж байна. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус арга хэмжээ эхэлсэн ба алба тус бүр 3 хоногийн хугацаатай үйл ажиллагаагаа сурталчилах юм.
Тус алба өдөрлөгийн эхний өдөр Ар талын дүрмийн 4.5-д заагдсан шалгалт-үзүүлэнгийн хоол, жишиг хоолны өдөрлөгийг зохион байгуулахын зэрэгцээ хүнсний албаны үйл ажиллагаа, хүнсний табель хэрэгслийг дэлгэн танилцууллаа.
Мөн эрүүл мэндийн хангалт, эрүүл хооллолтын талаар хичээл сургалт явуулж бие бүрэлдэхүүний дархлааг дэмжин витаминжуулалтын аяныг өрнүүлэн ажилласан юм.
Өдөрлөгийн хоёр дах өдөр ангийн нийт офицер, ахлагч нарт гурван төрлийн хувцасны үзлэгийг зохион байгуулж, хувцас өмсөх зааврыг бие бүрэлдэхүүнд танилцуулан, хичээл сургалтыг зохион байгуулж явуулсан бол өдөрлөгийн сүүлийн өдөр “Барилга, орон сууцны хангалт, шатахууны хангалт”-ын талаар хичээл сургалтыг зохион байгуулж явууллаа.
Өдөрлөгийн төгсгөлд Олон улсын тогооч нарын өдрийг тохиолдуулан өдрийн хооллолтыг босоо хүлээн авалтаар зохион байгуулж өөрсдийн хийсэн хоолоор бие бүрэлдэхүүнийг дайллаа. Энэ үеэр тус албадын үйл ажиллагааг дэмжин ажилладаг гурван албадыг шагнаж урамшуулав.
Ангийн захирагч хурандаа Б.Баярсайхан тус өдөрлөгийн арга хэмжээг дүгнэн хэлэхдээ бусад алба, нэгжид жишиг болохуйц маш сайн зохион байгуулсныг дурьдаад, бие биенийхээ гүйцэтгэдэг ажил үүргийг сайн ойлгож дэмжиж ажиллах нь ажлын бүтээмж, хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа нэмэгдэх, бүрэлдэхүүн нийтээрэй урам зоригтой ажиллах ажлын таатай орчин, нөхцөл бүрдэх болно гэж хэлсэн юм.
Энэхүү өдөрлөгийн зохион байгуулж явуулсан Материал хэрэгслийн албадын бие бүрэлдэхүүнд ангийн нийт бие бүрэлдэхүүний сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ