“Төрийн банк” нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангах зорилтынхоо хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хуримтлал, тэтгэврийн сан, эрүүл мэнд, аялалын хадгаламж, санхүүгийн зөвөлгөө өгөх болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг таниулах зорилгоор “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Мөн цахим банк, зээлийн үйлчилгээ, гадаад төлбөр тооцоо, картын үйлчилгээ зэрэг олон талт үйлчилгээнүүдийг танилцууллаа.
Энэхүү “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээ нь 21 аймаг 9 дүүрэгт зохион явуулж байгаа өргөн цар хүрээтэй ажил юм. Тус банкны ажилчид бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг алба хаагчдад олгон “Явуулын банк” үйлчилгээг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг бүрдүүлэн ажилласан юм.
Уг арга хэмжээний үеэр банкны сургалтын бүлгээс бие бүрэлдэхүүнд гарын бэлэг гардуулж, урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.
Дэд ахлагч С.БАЯРХҮҮ