• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН БАХАРХАМ ҮЙЛСИЙН ҮРГЭЛЖЛЭЛ...
Нийтэлсэн: 2023-10-26 13:45:53
Үзсэн: 915

ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН БАХАРХАМ ҮЙЛСИЙН ҮРГЭЛЖЛЭЛ...
Нийтэлсэн: 2023-10-26 13:45:53 Үзсэн: 915



     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны сөнөөгч онгоцны эскадрилийн сөнөөгч онгоцны нисгэгч, ангийн нислэг эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа Л.Энхтайван агсны гэр бүлийг ангийн удирдлага хүлээн авч уулзан үүрэг гүйцэтгэх онцлог, өдөр тутмын үйл ажиллагааг  танилцуулсан юм.

     Өөрийн залуу нас, ухамсарт амьдрал, зүрх сэтгэлээ энэ л албандаа зориулж, алдар гавьат үйлсээрээ нэрээ дуурсгасан бэлтгэл дэд хурандаа Л.Энхтайваны цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн ангийн “Дайчин алдар”-ын танхимд үйл хэргийг  мөнхжүүлэн  алдаршуулсан байдаг билээ.

     Бэлтгэл дэд хурандаа Л.Энхтайван нь 1977-1993 онуудад сөнөөгч бөмбөгдөгч авиацийн нэгдүгээр тусгай хорооны түүхэнд МиГ-17, МиГ-21Г1ФМ, МиГ-21УМ онгоцуудаар хамгийн олон удаагийн үзүүлэх нислэг, байлдааны сургууль, дадлагын нислэгийг мэргэжлийн өндөр ур чадвартайгаар гүйцэтгэж, байлдааны бөмдөгдөлт, буудлагыг оновчтой гүйцэтгэж, үүргээ амжилттай биелүүлж явсан тэргүүний нисгэгч, тэнгэрийн шонхор байсан юм.

     Ахмад дайчин, цэргийн нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Л.Энхтайваны отгон охин болох Э.Алтансарнай нь аавынхаа ажиллаж байсан ангитай танилцсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн ба ахмадын сургааль, эрдэм чадал, үйл хэргийг залгамжлан, бахархам үйлсийг үргэлжлүүлж яваа Байлдааны сөнөөгч онгоцны эскадрилийн бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж, “Дайчин алдар”-ын танхимын хойморт байрлах аавынхаа хөрөг зурганд мэхийн ёсолж, цэцгийн баглааг өргөн хүндэтгэл үзүүлж, ангийн хүндэт дэвтэрт дурсамжаа үлдээсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Дэд ахлагч С.БАЯРХҮҮ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646