• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-27 13:47:01
Үзсэн: 698

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-27 13:47:01 Үзсэн: 698



     2023-2024 оны  сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбаруудын захирагч, аж ахуйн дарга, ротын ахлагч нарын  “Заах арга зүйн цугларалтыг “Удирдах арга барил-Өөрчлөлт” сэдвээр 2023 оны 10 дугаар сарын 25-28-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

     Энэхүү цугларалтын арга хэмжээнд Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Ж.Одсүрэн, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Үүрцайх нар оролцож, Батлан хамгаалыхын яам, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын авч  хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж, үүрэг даалгавараар ханган ажилласан юм.

     Өнгөрөгч 06 сард Монгол улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр болон ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нарын баруун аймгуудад ажиллах үеэр анги, тусгай салбаруудад тулгамдаж буй зарим асуудлуудын талаар хүсэлт тавьсаны дагуу компьютер, техник хэрэгсэл, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат анги, тусгай салбаруудын захирагч нарт гардуулан өглөө.

     Тус заах арга зүйн цугларалтын үеэр Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат “Мөрдөсгүй уулзалт-чөлөөт ярилцлага”-ыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж явуулсан нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог байлаа.

     Цугларалтын төгсгөлд бүх салбарын захирагч нарт удирдах арга барилаа нийгмийн өөрчлөлтөд нийцүүлэн бие бүрэлдэхүүний ажилласан жил, туршлагад тохируулан цэргийн сургалт бэлтгэлийг шинэлэг аргаар зохион байгуулахыг ангийн захирагч хурандаа Б.Баярсайхан үүрэг болголоо.

дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646