Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Арга хэмжээг ангийн захирагч хурандаа Э.Батсайхан ангийн офицер, ахлагч нарын боловсрол, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, цэргийг сургаж хүмүүжүүлэх, удирдах чадвар, ажлын арга барил, хариуцлагаас бид бүхний, ангийн өмнөө тавигдсан зорилго зорилт, үүргийн хэрэгжилт, амжилт шууд хамаарна. Тийм учраас цэргийн сургалт бэлтгэл, сэлтгэл зүйн хангалтыг гардан зохион байгуулагч бүх шатны захирагч дарга нар хүнтэй ажиллах арга барилыг сайруулах, өөрийгөө хөлжүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах арга зүйд суралцах, дадлагажих нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон хэлээд үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Төв командын байрын дарга хурандаа Ч.Ганхуяг, Улсын нисэхийн хэлтсийн мэргэжилтэн хошууч Б.Болор-Эрдэнэ, биеийн тамир спортын мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Жаргалбаатар нар хүрэлцэн ирж өнгөрсөн сургуулийн жилийн ололт амжилтыг дүгнэн, шинэ сургуулийн жилд бие бүрэлдэхүүний сурч боловсрох, цэргийн хэргийн мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх, мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэх, алба хаагчдын сургалтын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.
Мөн сургалтын тогтолцоог шинэлэг байдлаар шинэ шатанд гаргах, цэргийн сургалтыг бүх шатанд тасралтгүй төлөвлөн явуулах, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, офицер, ахлагч нарыг мэргэшүүлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Нээлтийн арга хэмжээнд сургалтын офицер ахлах дэслэгч Б.Батмөнх Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, ангийн сургалт бэлтэлийн зорилго, зорилтыг танилцуулж, сургуулийн жилийн эхний хичээлийг ангийн их эмч Б.Аззаяа "Зөөлөн ур чадвар" сэдвээр бие бурэлдэхүүнд лекц толилууллаа.
Арга хэмжээнд шинэ сургуулийн жилд ангийн офицер, ахлагч нарыг төлөөлөн нислэгийн үйлчилгээ батальоны аэродроммын ротын дарга, инженер Б.Ганзориг, ахлагчийн зөвлөл, ахлагчийн бие бүрэлдэхуүүнийг төлөөлөн байлдааны сөнөөгч онгоцны механикч дэд ахлагч С.Баярхүү нар нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, сурлага, спорт урлагийн амжилтыг хүслээ. Арга хэмжээний төгсгөлд урлагийн мэндчилгээг өргөн дэвшүүлж үйл ажиллагаа өндөрлөлөө.
дэд ахлагч С.БАЯРХҮҮ