Зэвсэгт хүчний 303 дугаар анги 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. 2023-2024 оны шинэ сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа нээж хэлсэн үгэндээ өнгөрөгч сургуулийн жилд бид бүхэн цэргийн сургалт бэлтгэлийг бие даан суралцахад чиглүүлж сургалтыг үр дүнтэй амжилттай зохион байгуулж явуулсан билээ. Энэ сургуулийн жилд бид бүхэн амжилтаа бататгаж, хүн бүр бие даан суралцах, удирдан манлайлах, ур чадварыг сайжруулахад чиглүүлэн сурлагын амжилтаа ахиулахыг уриалж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж баяр хүргэсэн юм.
Сургуулийн жилийн нээлтийн ажиллагаанд Агаарын цэргийн командлалаас хошууч С.Билэгтборзаяа, хошууч Э.Хаш-Эрдэнэ нар оролцож бие бүрэлдэхүүнд цэргийн сургалт бэлтгэлийн өндөр амжилт хүслээ.
Үүний дараа ангийн бие бүрэлдэхүүнийг төлөөлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Оюунцэцэг “Үлэмжийн чанар” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, залуу офицеруудын төлөөлөл ахлах дэслэгч Г.Ренчин хүн бүр “Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, Манлайлан суралцая” уриаг дэвшүүлэн үг хэллээ. Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд хамт олноороо дурсгалын зураг татуулсан юм.
Ахмад Г.БИЛГҮҮТЭЙ