• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

‘’АХЛАГЧИЙН АЛБА БИДНИЙ БАХАРХАЛ’’ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-02 13:55:37
Үзсэн: 425

‘’АХЛАГЧИЙН АЛБА БИДНИЙ БАХАРХАЛ’’ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-11-02 13:55:37 Үзсэн: 425



     Налайх дүүргийн Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд ‘’Ахлагчийн алба Бидний бахархал’’ сэдэвт нэгдсэн чуулга уулзалт дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

     Чуулга уулзалтын зорилго нь Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлого чиглэлийг танилцуулах, алба хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ахлагчийн албыг сурталчлахад чиглэгдэн явагдлаа.

     Налайх цэргийн хотхоны төрийн цэргийн байгууллагуудын ахлагч нар чуулга уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний 337, 353 дугаар ангиудын үйл ажиллагаатай  танилцсан юм.

     Чуулганд оролцож буй бүрэлдэхүүнийг 2 ангийн удирдлага, хамт олон угтан авч үйл ажиллагаа, түүхэн замнал, нислэг, нислэгийн бэлтгэл, агаарын хилийн орон зайн хяналт, зэвсэглэл техник, гүйцэтгэх үүргийн талаар танилцуулга хийж, ангийн өдөр тутмын үйл ажиллагааг сонирхууллаа.

дэслэгч НОМИН-ЭРДЭНЭ, дэд ахлагч С.БАЯРХҮҮ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646