• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРУУН БҮСИЙН ХУРДАЧ РАДИСТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-11-06 13:57:02
Үзсэн: 870

БАРУУН БҮСИЙН ХУРДАЧ РАДИСТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-11-06 13:57:02 Үзсэн: 870



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2023-2024 оны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу “Баруун бүсийн хурдач радист-2023” тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн байрлалд амжилттай зохион байгуулж явууллаа.

     Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат цахимаар оролцон нийт баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

     Энэхүү тэмцээн нь хоёрдох жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнийг Радио спортын төв клубын 5 хүний бүрэлдэхүүнтэй, олон улсын хэмжээний мастерууд шүүн явууллаа.

     Баруун бүсийн хурдач радист-2023 тэмцээнд Зэвсэгт хүчний 5 анги, Хилийн цэргийн 3 ангийн нийт 25 баг, 56 тамирчид өрсөлдлөө. Цахимаар оролцох сувгийг нээж өгснөөр  Монгол улсын хаанаас ч холбоочид маань оролцож өөрийн авхаалж самбаагаа сорих боломжийг нээж өгсөн онцлог бөгөөд өргөн цар хүрээтэй тэмцээн болж өндөрлөсөн юм.

     Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэй төрөлд нэгдүгээр байр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн холбооны ротын хүлээн авах салааны станцын дарга ахлагч З.Мягмарсүрэн, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн холбооны ротын хүлээн авах салааны станцын дарга ахлагч Г.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай салбарын ахлах ахлагч Б.Алтанзул нар шалгарлаа.

     Эмэгтэй төрөлд  нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дүгээр тусгай салбарын ахлах ахлагч Г.Болор-Эрдэнэ, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дүгээр тусгай салбарын ахлагч С.Хандармаа, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дүгээр тусгай салбарын ахлагч П.Батнаран нар тус тус шалгарлаа.

     Багийн дүнгээр нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн II баг, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн I баг, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай салбарын баг тамирчид тус тус шалгарлаа.  Ирэх жилийн “Баруун бүсийн хурдач радист” тэмцээнийг Зэвсэгт хүчний 123 дугаар анги зохион байгуулж явуулах урьдчилсан төлөвлөлт гарлаа.

     Холбоочин дайчдын сонсгол нь соргог байг.

дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646