Батлан хамгаалахын Сайдын 2023 оны А/277 дугаар тушаалаар жил бүрийн 11 сарын 9-ний өдрийг “Ахлагчийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Зэвсэгт Хүчний 065 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл” ангийн ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа ба энэ өдрийг тохиолдуулан “Сэтгэлийн бэлэг” сайн үйлсийн аяныг өрнүүлж ахлагчийн албандаа үлгэр дуурайлал үзүүлэн бусдыгаа манлайлан ажиллаж байгаа дэд ахлагч Г.Гантогтох, түүний гэргий ахлагч Н.Батцэнгэл нарт өргөө цагаан гэрийг дурсамжийн хамт гардууллаа.
Тус арга хэмжээний үеэр ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат өргөө цагаан гэрээ хүлээж авсан 2 алба хаагчдаа хандан цаашдынх нь амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэж, хамт олноо ажил үйлсээрээ үргэлж манлайлж байхыг захиж хэлэв.
Ахлах дэслэгч Б.ДУЛАМСҮРЭН