• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-23 15:00:47
Үзсэн: 641

МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-23 15:00:47 Үзсэн: 641



     Ойрын өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаар, Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж эрс хүйтрэн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаа бөгөөд цаашид хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.  Эдгээр өдрүүдэд зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдан, орон нутагт зорчих хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

     Алслагдсан орон нутагт байрлах Зэвсэгт хүчний тусгай салбарууд дотоод нөөц боломжоороо орон нутгийн иргэдэд тусламж үзүүлсээр байна.

     Тодруулбал Зэвсэгт хүчний 103 дугаар салбараас ахлах ахлагч Б.Энхбатаар ахлуулсан 3 цэргийн алба хаагч, 1 нэгж техниктэй бүлэг гарган Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн Зүүн нурууны Сайран ус чиглэлд өвөлжиж байгаа цасанд боогдож, авто машин очих боломжгүй болсон 8 өрхөд 80 боодол өвс, 1 тонн тэжээлийн тусламжийг хүргэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.


 

     Мөн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцын шаардлагагүй тохиолдолд ойрын болон холын замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар ойрын болон холын замд гарах тохиолдолд техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөц, багаж хэрэгсэл, дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангах, малаа ойрын хариулгатай байлгах, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаарын хүнд нөхцөлд малын араас явуулахгүй байхыг онцгойлон захиж, зөвлөсөн юм. Нутгийн иргэд болон Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга талархаж буйгаа илэрхийлж, Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.

     Улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдэж зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Үүнд, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум багтжээ. Харин дараах найман аймгийн 26 сум зудархуу гэдэг ангилалд байна. Тухайлбал, Ховдын Зэрэг,Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалтай байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646