Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал техникийн газрын Пуужин, артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн нэрэмжит "Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах шатрын тэмцээн"-ий аваргууд тодорлоо. Жил бүр зохион байгуулагддаг энэ тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагын 14 багийн 42 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт ЗХЖШ-ын ахмадуудын баг, дэд байрт ҮБХИС-ийн баг, гутгаар байрт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн оюунлаг тамирчид шалгарчээ. Тодруулбал Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Дэслэгч Т.Цолмон, дэд ахлагч Т.Адьяасүрэн, Дэд ахлагч Б.Билгүүн нар шалгарсан юм.
ЗХЖШ-ын Материал техникийн газрын Пуужин, артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн дарга хурандаа П.Чинзориг "Буудлага шатар хоёр нэг зүйлээр ижилсдэг нь оюун ухааны төвлөрөл. Оюун ухаанаа хэр их төвлөрүүлнэ буудлага мэргэн, нүүдэл хожилтой байдаг. Тэр ч утгаар нь манай хэлтсээс уламжлал болгон зохион байгуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Баг тамирчдаа илгээн оролцуулсан Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлагуудад баярлалаа" гэсэн юм.
Ташрамд сонирхуулахад, шатрын тэмцээнд уламжлал болгон оролцдог хүчтэй багууд Зэвсэгт хүчний алба хаагчдын дунд олон байдаг бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдсээр байна.