Сибирийн хүйтэн цаг агаарын урсгал түрэн орж ирсний улмаас Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарч байна. Цаг агаарын хүндрэлтэй байдал орон нутагт зорчих зам, малчин иргэдэд хүнд нөхцөл байдал үүсгэж малчдын мал ахуй хорогдох цаашлаад малчдын эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсээд байна.
2023 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг Даргын Тамгын Газраас 2-р багийн иргэн Д малдаа яваад алга болсон тухай мэдээллэж эрэн хайх ажил зохион байгуулж өгөх хүсэлт илгээсний дагуу 103 дугаар тусгай ротын тусгай томилгоот бүлэг шуурхай ажиллан эрэн хайж 14-ний өдрийн 12 цагийн орчимд сумаас 15 километр зайд байхад нь олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Төөрсөн иргэн болон тэдний гэр бүл ахлах дэслэгч Э.Түвшинбатаар ахлуулсан тусгай бүлэгт талархсан сэтгэлээ илэрхийлж нийт Зэвсэгт хүчний алба хаагчдад эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэж байгааг уламжлуулсан юм.
Зэвсэгт хүчний алба хаагчид аюул бэрхшээл тулгарсан ямар ч цаг үед иргэн танд тусламж үзүүлэхдээ хэзээд бэлхэн.
Хошууч Л.САРАНЗАЯА