“Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар анги Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран нийт алба хаагчдын дунд зохион байгууллаа. Ингэхдээ орон нутагт байрлах салбаруудыг цахимаар хамруулсан юм. тус сургалтын хүрээнд “Жендерт суурилсан хүчирхийллийг ялган тодорхойлох”, “Хүйсийн ялгаатай байдал”, “Тогтсон ойлголт”, “Өөрийгөө болон бусдыг хүчирхийллээс хамгаалах” гэсэн сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцаж ойлголтыг өглөө.
Нэг дэлхийд амьдарч байгаа хэн ч бай юунаас ч үл хамаарах нийтлэг эрхтэй, түүнийгээ адил тэгш эдлэх бүрэн эрхтэй. Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй, хүчирхийлэл үйлдэгчийг хаацайлан дарахгүй учир нь бид “Цагаан туузтан”.
Ахмад М.МӨНХЗАЯА