Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын холбооны албаны бүрэлдэхүүний онолын мэдлэгийг шалгах, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэхийн тулд холбооны бэлэн байдал хамгийн чухал асуудал мөн билээ.
Энэхүү сургалтын зорилго нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн холбооны албаны бүрэлдэхүүний бэлэн байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшинг үнэлж, чадамжийг дээшлүүлэхэд оршино. Тус сургалт нь онолын мэдлэг олгох, бүлгийн дадлага, туршилт судалгааны ажил явуулах гэсэн 3 үе шаттай явагдсан юм.
Мөн цэргийн холбоочдын нэгдмэл зорилго, төрлийн цэрэгт ашиглагддаг холбоо, мэдээллийн техник хэрэгслийн ижил төстэй тал, ажиллах зарчмын ялгааны талаар ЗХЖШ-ын Холбоо мэдээлэл технологийн хэлтэс, Тусгай хүчний цэргийн командлалын Холбооны хэлтэс, “Харрис” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраас холбогдох бүрэлдэхүүн ирж сургалт орлоо.
Хошууч Л.САРАНЗАЯА