
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-өөс Агаарын цэргийн анги, салбаруудад хууль тогтоомжийг сурталчлах, бие бүрэлдэхүүний эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Хэн хууль сайн мэдэх вэ” болзолт уралдааны шалгаруулалтыг Агаарын цэргийн командлалаас томилогдсон комисс 06 дугаар сарын 10-ны өдөр эхлүүллээ.
Уралдааны шалгаруулалтад Зэвсэгт хүчний 065, 303, 337,353 дугаар ангиуд энэ сарын 10, 11-ны өдрүүдэд хамрагдсан бөгөөд 12-18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангийн харьяа салбарууд хамрагдана.
Уралдааныг зохион байгуулснаар Агаарын цэргийн алба хаагчдын ёс суртахууны хандлага, хууль эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.