• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАЖ ОНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2023-12-28 17:00:15
Үзсэн: 510

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАЖ ОНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛАВ
Нийтэлсэн: 2023-12-28 17:00:15 Үзсэн: 510



     Зэвсэгт хүчний 325 дугаар анги Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан цэргийн тангараг давтах ёслолын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ангийн байрлалд явагдлаа. 2023 оны үйл ажиллагааг дүгнэн баярын хурлыг зохион байгуулж ажил үйлсээрээ хамт олноо манлайлан тэргүүлсэн оны тэргүүний офицер, ахлагч, ажилчин албан хаагч, тэргүүний тусгай салбар, бүтцийн нэгжийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

     Тус арга хэмжээн дээр Агаарын цэргийн командлагчийн болон ангийн захирагчийн тушаалаар албан тушаалын болон хугацааны цэргийн цолыг зарим алба хаагчдад олгосон юм.

     Баруун бүсийн агаарын орон зайн хяналтыг үйлдэн агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахигч хилчдийн 2023 оны “Оны тэргүүний офицер”-оор хошууч Ц.Гантөгс, “Тэргүүний ахлагч”-аар ахлагч Г.Амгаланбаатар, “Тэргүүний ажилтан алба хаагч”-аар Д.Энх-Амгалан нар шалгарсан бол хамтын хөдөлмөр, гар нийлэмжтэй ажиллагаагаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний тусгай салбар”-аар ахмад Т.Мөнхсайхан захирагчтай 305 дугаар тусгай салбар, “Тэргүүний бүтцийн нэгж”-ээр дэслэгч Э.Эрдэнэсүх захирагчтай Үлээвэр найрал хөгжмийн хамт олон тус тус шалгарлаа.

    Баярын хурлын төгсгөлд Суртал хүмүүжил-сэтгэл зүйн албанаас бэлтгэсэн урлагийн тоглолтыг бие бүрэлдэхүүнд толилуулсан юм.

Хошууч Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644