Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан бүх нийтийн амралтын өдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Баянхонгор аймгийн орон нутагт байрлах Зэвсэгт хүчний салбарын тусгай үүрэг гүйцэтгэх бүлгийн 3 алба хаагч, 1 нэгж автомашинтайгаар цасанд боогдсон тус аймгийн Баянговь, Баянлиг сумын 19 машин, 50 иргэнд тусламж үзүүлж, хөлдөх эрсдэлээс сэргийллээ.