• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ УДИРДАНА
Нийтэлсэн: 2024-01-02 17:00:00
Үзсэн: 629

АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ УДИРДАНА
Нийтэлсэн: 2024-01-02 17:00:00 Үзсэн: 629



     Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэхээр шалгаран томилогдсоныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш албан ёсоор өнөөдөр зарлалаа.

     Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд анх 2002 оноос  үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өдгөө энхийг сахиулах ажиллагааны бүх түвшинд ажиллаж Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хэмээн алдраа дурсган эх орон, төр, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн авч яваа билээ.

     Ийнхүү НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаас хойш 22 жилийн дараа Бүгд Найрамдах Кипр улс дах НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат шалгаран үүрэг гүйцэтгэхээр томилогдож байна.

     Бригадын генерал Б.Эрдэнэбат Монгол Улсын Зэвсэгт хүчинд 1996 оноос одоог хүртэл ажиллаж байгаа тэргүүний удирдах офицеруудын нэг бөгөөд Ирак, Сьерра Леон, Косова, Судан, БНӨСУ-д явагдсан энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт ажиллагааны офицер, оперативын дарга, цэргийн ажиглагч, багийн захирагчаар, БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааны Өмнөд секторын штабын дарга, Жуба секторын командлагчаар тус тус үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай чадварлаг энхийг сахиулагч юм.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644