• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭРҮҮЛ БИЕ ЭРХЭМ БАЯН
Нийтэлсэн: 2024-01-08 11:56:54
Үзсэн: 456

ЭРҮҮЛ БИЕ ЭРХЭМ БАЯН
Нийтэлсэн: 2024-01-08 11:56:54 Үзсэн: 456



     Хүйтний эрч чангарахын хэрээр улирлын ханиад, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч нэлээдгүй өвчилж байгаа энэ цаг үед алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхааран ажиллах нь хамгийн зохистой.

     Зэвсэгт хүчний 065 дугаар анги И-Монос буюу Ундрам хангай ХХК-тай хамтран “Эрүүл бие эрхэм баян” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.  Бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгон эрүүл аж төрөх зан үйлд суралцуулах зорилготой тус өдөрлөгт нийт 83 алба хаагч хамрагдсан юм. Энэхүү үзлэгээр цусны даралт хэмжих, цусан дахь сахар хэмжих, ясны сийрэгжилт, кальцийн болон усны түвшин, биологийн нас тодорхойлох, булчингийн масс үзэх, дотор өөх хэмжих, кг/калори тооцох, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга, арьс, үс оношилгоо, био энергийн оношилгоо зэргийг нарийн мэргэжлийн эмч нар тодорхойлж, эрүүл амьдралын хэв маяг, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж хүн бүрд зөвлөмж, зөвлөгөөг өгч шаардлагатай амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгов.

     Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар хүн өвчилсний дараа эмчийн жоргүй антибиотик хэрэглэх, дур мэдэн бусдын сайн гэж хэлсэн витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх бус эрүүл үедээ өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсролтой байж, өөрт тохирсон амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар хэрэглэх нь чухал гэсэн ойлголтыг өгсөн ач холбогдолтой өдөрлөг боллоо.

Ахмад М.МӨНХЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644