• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ РОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-06-23 16:02:34
Үзсэн: 262

ТУСГАЙ РОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-06-23 16:02:34 Үзсэн: 262



     Зэвсэгт хүчний 065 дугаар анги 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу тусгай ротын захирагч, удирдах байрын жижүүр, нууцын дарга нартай 2020 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд заах аргын цугларалт зохион байгуулж явууллаа.

     Цугларалтаар тусгай ротуудын бэлэн байдал, байлдааны жижүүрлэлт, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, нууц хадгалалт, хамгаалалт, нууцын дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг зохион байгуулж явуулахад тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, захирагч нарын болзошгүй цагийн байдлын үед богино хугацаанд, оновчтой шийдвэр гаргах ур чадварыг дээшлүүлэх зорилтуудыг дэвшүүлэн, цугларалтад оролцогчдод мэдлэг, туршлагаа харилцан солилцох боломжийг олгож, нээлттэй санал, шүүмж өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулж явууллаа.

     Цугларалтын нээлтэд Агаарын цэргийн штабын бригадын генерал Б.Батбаяр, ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч дарга хурандаа Д.Ариунболд нар оролцож, байгууламж, ротуудын үйл ажиллагаа, байлдааны жижүүрлэлт, бэлэн байдал, цэргийн алба, сахилга зохион байгуулалтын байдал, бие бүрэлдэхүүнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцон, үүрэг чиглэл өглөө.

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643