• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОН НУТГИЙН УЛАМЖЛАЛ БОЛСОН ТЭМЦЭЭНД МАНАЙ САЛБАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-01-16 09:54:26
Үзсэн: 767

ОРОН НУТГИЙН УЛАМЖЛАЛ БОЛСОН ТЭМЦЭЭНД МАНАЙ САЛБАР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-01-16 09:54:26 Үзсэн: 767



     Баянхонгор аймгийн Баянлиг сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд жил бүр оны сумын аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдаж эхлээд хэдийн 16 жил болжээ.

     2024 оны сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай рот, сумын Засаг Даргын Тамгын Газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, сумын хувиараа бизнес эрхлэгчид болон 5-н багийн малчин иргэд, залуучуудын гээд нийт эрэгтэй 13, эмэгтэй 11 баг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж тэмцээний дүн гарлаа.

     Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай ротын баг тамирчдыг дэд ахлагч Г.Нямдорж ахалж орсон ба багаараа тэргүүн байрт шалгарч хувийн тоглолтоор “Шилдэг довтлогч” өргөмжлөл хүртсэн  амжилтыг үзүүлсэн юм.

     Тусгай салбарууд тухайн орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй хамрагддагаас гадна цаг агаарын хүндэрсэн нөхцөлд, иргэдэд халамж тусламж үзүүлэх гэх мэт ажлыг хоёргүй сэтгэлээр зохион байгуулсаар байна.

Хошууч Э.Буяндэлгэр

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644