• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭД БУЦАХ ЗАМД ХҮНДРЭЛ ҮҮСЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-17 12:00:06
Үзсэн: 468

ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭД БУЦАХ ЗАМД ХҮНДРЭЛ ҮҮСЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-17 12:00:06 Үзсэн: 468



     Увс аймгийн Зүүнговь суманд өнгөрөгч онд орсон их хэмжээний цас болон цасан шуурга шуурснаас үүдэн цасан бүрхүүл тогтож зорчих хөдөлгөөн хязгаарлагдан зам даваа хаагдаж, хонхор газартаа цасны зузаан 30-50 см хүртэл зузаан тогтож хүн, малгүй хүндхэн өвлийг туулж байна.  

     Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай ротын томилгоот бүрэлдэхүүн сумын Онцгой комиссын хүсэлтээр туулах чадвар сайтай нэгж, хүн хүчээр цаг агаарын хүнд үе, нөхцөл байдлаас шалтгаалан төрөл бүрийн тусламжийг тухай бүрд үзүүлсээр байна.

     Зүүнговь сумын Тохой багийн чиглэлд хүндхэн нөхцөл байдалд байгаа малчдад өвс, тэжээл хүргэж өгөх ажилд тус тусгай салбараас туулах чадвар сайтай 1 нэгж техник, 2 алба хаагчийг томилон сумын онцгой комиссын гишүүдийн хамтаар оролцсон юм.

     Томилгоот бүрэлдэхүүн үүрэгт ажлаа гүйцэтгээд буцах замд цасан шуурга шуурч урд өдрийн гаргасан зам хаагдаж буцах хөдөлгөөнд удаашрал үүсэн 75 километр замыг 10 цагийн хугацаанд туулж салбарын байрлалдаа ирсэн байна.

      Дэслэгч П.НАРАН-ОЧИР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644