Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын номын сангийн зөвлөлөөс офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 8-12 хүртэлх насны бага болон дунд ангийн сурагчдын дунд 2024 оны 01 дүгээр сарын 12-ний өдрөөс 23-ний өдрүүдэд "Номтой нөхөрлөе" уралдааныг зохион байгуулж явууллаа.
Тус уралдаанд оролцсон дунд ангийн сурагчид уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтөлж, хоорондоо сэтгэгдлээ хуваалцан ярилцсан ба сурагчдын номын тэмдэглэлээр тэргүүн байрын эздийг шалгаруулсан бол бага ангийн сурагчдын дунд түргэн уншлагын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Ахлагч Б.Хонгорзул