• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2024-01-31 12:00:03
Үзсэн: 215

БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2024-01-31 12:00:03 Үзсэн: 215



     Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Батлан хамгаалах талаар туссан зорилт арга хэмжээний хэрэгжилт, түүний үр дүнг Зэвсэгт хүчний анги, салбаруудад сурталчлах ажлын хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ удаад Завхан аймагт ажиллалаа.

     Ажлын хэсэг тус аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж батлан хамгаалах бодлого, зорилтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Орон нутгийн удирдлага батлан хамгаалахын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажлууд ихээхэн үр дүнгээ өгч байгааг онцлоод Зэвсэгт хүчний 325 дугаар ангитай хамтарч ажиллахад сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

     Мөн ажлын хэсэг хурандаа Б.Баярсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангид ажиллаж, тус ангийн спорт заалны нээлтийн ажиллагаанд оролцов. Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, харьяа 274 дүгээр салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбарт 2020-2024 онд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлагнав.

     Энэ үеэр хурандаа Б.Баярсайхан ангийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Зэвсэгт хүчинд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажил, арга хэмжээнүүд тус ангид үр өгөөжөө өгсөнд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр тус хороо алслагдсан анги салбарын тоонд орсон нь алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал сайжирч, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр 50 гаруй албан хаагч орон сууцтай болсон гэж онцолсон юм.

     Төгсгөлд нь бригадын генерал Ж.Болдбаатар бие бүрэлдэхүүнд хандан албандаа эзэн нь байж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн тасралтгүй сурч хөгжихийг үүрэг болгоод анги байгууллагынхаа дэвшүүлсэн тавьсан зорилго, зорилтуудыг хангахад хүн нэг бүрийн хичээл зүтгэл чухал болохыг хэллээ.    

     Ингэснээр тус ажлын хэсэг батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг баруун бүсийн аймгуудад сурталчиллаа.

Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644