• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЕСӨН ЦАГААНЫ БИЛЭГДЭЛ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-05 17:00:03
Үзсэн: 244

“ЕСӨН ЦАГААНЫ БИЛЭГДЭЛ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-05 17:00:03 Үзсэн: 244



     Ангийн 2023-2024 оны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн баярыг угтан ангийн нийт офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж явуулдаг “Есөн цагааны билэгдэл” тэмцээнийг  Монгол түмний үндэсний өв соёл, зан заншил, түүхэн уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгууллаа.

     Тэмцээнийг дэд хурандаа Э.Энхбаяр нээж тэмцээнд оролцож буй бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж, баяр хүргэсэн юм. Тус тэмцээнд дэслэгч Ж.Мөнхбаяр ахлагчтай Санхүүгийн алба, Үлээвэр найрал хөгжмийн хамтарсан “Дүүрэн сар” баг, ахлах дэслэгч С.Даваа-Эрдэнэ ахлагчтай Эмнэлгийн алба, харуулын салааны хамтарсан “Энхийн манаа” баг, дэслэгч Б.Даваадорж ахлагчтай Радиотехникийн ротын “Хийморь” баг, хошууч Б.Энхжин ахлагчтай Штабын офицеруудын “Цагаан сар” баг, ахлах ахлагч Б.Пүрэвбат ахлагчтай Зэвсэглэл техникийн алба, Инженер техникийн албаны хамтарсан “Есөн эрдэнэ” баг, ахмад Ж.Жавхлантөгс ахлагчтай Холбооны ротын “Арга билэг” баг, ахмад Л.Түмэнбаатар ахлагчтай Цэргийн далдуур удирдлагын алба, Холбооны албаны “Хөрш заанууд” баг, ахмад Ө.Болд-Эрдэнэ ахлагчтай ар талын албадын “Таван эрдэнэ” баг, бэлтгэл тэргүүн ахлагч Б.Эрдэнэбилэг ахлагчтай “Марал мичид” гэсэн нийт есөн баг өрсөлдлөө.

     “Есөн цагааны билэгдэл” тэмцээний шүүгчээр дэд хурандаа Э.Энхбаяр, Т.Армия, хошууч С.Батбаатар, сургагч ахлагч Б.Ариунболд нар ажиллалаа. Энэхүү тэмцээний онцлог нь 9 баг 9 өөр төрлийн үндэсний онцлогтой тэмцээнээнүүдээр өрсөлдөж нийлбэр дүнгээр байр эзэлдгээрээ онцлог билээ

     Ес, есийн бэлгэдэлтэй уламжлалт тэмцээний I байрт 108 оноогоор дэслэгч Б.Даваадорж ахлагчтай Радиотехникийн ротын “Хийморь” баг, II байрт 105 оноогоор ахмад Л.Түмэнбаатар ахлагчтай Цэргийн далдуур удирдлагын алба, Холбооны албаны “Хөрш заанууд” баг тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа.

     Мөн ангийн офицер, ахлагч нарын дунд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн баярын 32 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж явууллаа. Хүчит бөхийн барилдаанд тэргүүн байранд Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат сумын заан ахлагч Г.Балжинням, үзүүрт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат сумын начин ахлах ахлагч Г.Самданням нар шалгарсан бол залуу бөх ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, энгийн Б.Отгонбаяр нарын залуу бөхчүүд шөвгөрсөн үзэгч олноо суудлаас өндөлзүүлж чадсан барилдаан болж өндөрлөлөө.

 Хошууч Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644