Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Монгол түмний үндэсний их баяр Сар шинийн босгон дээр тус ангиас өндөр насны тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн хандивыг өргөж, сэтгэлийн бэлэг барилаа.
Энэ үеэр азай буурлууд тус ангид хийж бүтээсэн онцлог болон бүтээлч ажил, ололт амжилтуудаасаа танилцуулсны дээр тэдний сургаал, ажлын туршлагыг сонссон буянтай ажил боллоо.