• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДУРСАМЖААР ДҮҮРЭН ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ДУРДАТГАЛ
Нийтэлсэн: 2024-02-08 12:31:04
Үзсэн: 347

ДУРСАМЖААР ДҮҮРЭН ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ДУРДАТГАЛ
Нийтэлсэн: 2024-02-08 12:31:04 Үзсэн: 347



     Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын хулгана өдрийн морь цагт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хурандаа Э.Батсайхан тус ангиас тэтгэвэр, чөлөөнд гарсан 80 наснаас дээш буурлуудынхаа төлөөллийг ангийн байрлалд хүндэтгэн урьж удирдлагын бие бүрэлдэхүүний хамт хүлээн авч нэгэн өдрийг ангийн үүх түүхээ ярилцан, хамт мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа санан дурссан дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүллээ. Энэ ажиллагааны үеэр ажиллаж байх хугацаандаа ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг байсан нэгэн эрхэм хүмүүнтэй уулзсан юм.

     Ханийгаа даган цэргийн амьдралаар 34 жил амьдарч өндөр насны тэтгэвэртээ гарлаа эгч нь хэмээн хуучлах эрхмийг Б.Сонинпил гэдэг.

     Xаньтайгаа ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагч байх цагаасаа үерхэн нөхөрлөж, цэргийн амьдралд ороход нь ч хамтдаа хөл нийлүүлэн Зэвсэгт хүчин хэмээх их айлд орж байлаа. Хань минь 337 дугаар ангийг анх 137 дугаар анги байхаас л ажиллаж ирсэн дэд хурандаа Э.Санжид гэж хүн байлаа. Манайх гурван үе дамжсан цэргийн удамтай айл. Бид хоёр ханилан суугаад 4 сайхан хүүхдүүдийн эцэг, эх болсон. Хүүхдүүд минь бүгд эрүүл саруул ажил хөдөлмөрөө хийцгээж, одоо дөрөв дэх үеэ хараад амьдарч байгаа минь энэ насны минь буян юм даа гэж боддог.

     Миний хань армид насаараа ажиллаж хамт олныхоо хүндэтгэл хүлээсэн зарчимч сайн дарга байсан гэдгийг тухайн үеийн мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь мэдэх байх аа. Ханийгаа дагаж цэргийн амьдралаар амьдарч холбоонд залгагч, штабын бичээч, орон сууцны нягтлан-бодогчоор ажиллан “Санхүүгийн тэргүүний ажилтан” хүртэл болж нийт 34 жил ажиллан 2006 онд тэтгэвэртээ гарсан даа эгч нь.

     Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга:  Таны ажиллаж байх үед эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө хэрхэн дуугарч, үйл ажиллагаа явуулдаг байсан бэ? Ер нь эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байв уу?

     Б.Сонинпил: (уулга алдав) Байлгүй яах вэ. Эгч нь нисдэг тэрэгний засварын төвд диспетчерээр ажиллаж байх үедээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байлаа. Манай бүсгүйчүүд бүхэл зүйлд гар бие оролцож олон сайхан ажил хийж байсан тэр дундаа цэргүүдийн хувцас оёж нөхөх, нисгэгчийн хангалтын нормд их анхаарал хандуулан ажилладаг байсан. Одоо бодох нь ээ сайхан байжээ. (Алдарын тасалгаанд зургуудаа харан зааж түүхээ ярин инээмсэглэв)

     Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга: Одоо ажиллаж байгаа залуусдаа хандаж сэтгэлийн үг захиасаа хэлбэл

     Б.Сонинпил: Ангийн захирагч, удирдлагын бие бүрэлдэхүүн түүнчлэн эмэгтэйчүүдийн зөвлөлийн  хамт олондоо өндөр настан биднийг марталгүй хүлээн авч уулзсанд маш их баярлаж байна.

     Ангийн ойгоороо л ирж байсан болохоос биш сар шинийн босгон дээр ингэж сайхан хүлээн авна гэж ерөөс санасангүй. Та бүхэн минь ирж буй луу жилдээ эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилтаар дүүрэн байхыг хүсэж дахин талархаж буйгаа хэлмээр байна.

            Ийнхүү өнөөдрийг бидэнд зэхэж өгсөн өндөр настнуудтайгаа өрнүүлсэн дурсамж яриа, уулзалт өндөрлөсөн юм.

                        Дэслэгч Д.ХАНДМАА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644