XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн анхны ажлын өдөр буюу шинийн 4-ны билэгт сайн, өлзий дэмбэрэл бүрдсэн эл өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага хамт олон ургах нартай уралдан сар шинийн нэгдсэн золголтоо ангийн байрлалд зохион байгууллаа.
Энэ үеэр Ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа хэлсэн үгэндээ Учран золгож буй луу жилдээ ажил үйлс тэгш дүүрэн, амжилт бүтээл богц арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, сар шинийн золголтоо морин хуурын аялгуутай, Монгол ёс заншлаа эрхэмлэн хүндэтгэсэн бахархал хүндэтгэл дүүрэн өдөр боллоо.