• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СОЁЛЫН ҮНЭТ ӨВ УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-13 16:33:41
Үзсэн: 132

СОЁЛЫН ҮНЭТ ӨВ УЛАМЖЛАЛАА ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-13 16:33:41 Үзсэн: 132



     Монгол түмний уламжлалт их баяр Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлага, хамт олон үндэсний өв соёл, монгол уламжлалаа эрхэмлэн хүндэтгэсэн нэгдсэн золголтыг зохион байгууллаа.

    Ангийн захирагч хурандаа Э.Батсайхан хэлсэн үгэндээ “Луу жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, эрүүл энх саруул сайхан байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, баяр жаргалаар дүүрэн байх болтугай” гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

    Монгол үндэсний өв соёл, зан заншил, дуу хуур, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, соёлын үнэт өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, үндэсний дээл хувцсаа жудаг төгөлдөр өмсөх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилго дор бие бүрэлдэхүүний дунд авхаалж самбаа сорьсон “МОРЬ УРАЛДУУЛАХ”, “ШАГАЙ ШҮҮРЭХ” тэмцээнүүдийг зохион байгуулж аваргуудаа тодруулан мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан бахархал дүүрэн сайхан өдөр болж өндөрлөлөө.

Соёл хүмүүжлийн офицер Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644