• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ТУГ” ДАГАЖ БҮТЭЭЛ УНДАРНА АЯН
Нийтэлсэн: 2024-02-14 17:19:08
Үзсэн: 241

“ТУГ” ДАГАЖ БҮТЭЭЛ УНДАРНА АЯН
Нийтэлсэн: 2024-02-14 17:19:08 Үзсэн: 241



     Нисэх хүчний түүхт 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Сургалт, суртал хүмүүжил сэтгэл зүйн албанаас “Туг дагаж бүтээл ундарна” аяныг өрнүүлж байна.

    Тус аяны хүрээнд Ангийн тугийг 7 хоногийн хугацаанд алба салбар тасгуудаар аялуулах бөгөөд хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад алба, салбар, тасгууд өөрсдийн ажлын онцлог үйл ажиллагаагаа бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах, хамт олныхоо дунд спорт, соёл урлагийн хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион байгуулах мөн ангидаа оюуны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай /ном, гарын авлага/ хандивлах, ангид нэн тэргүүнд засварлах шаардлагатай өрөө тасалгааг тохижуулж ая тухтай орчинг бүрдүүлэх, сайн үйлсийн аян өрнүүлэх зэргээр бие бүрэлдэхүүнийг бүтээлч ажил өрнүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

     Туг дагаж бүтээл ундарна аяны удирдамжийн дагуу тус ангийн Ажиллагааны удирдлагын тасаг идэвх санаачилгатай оролцож 2024 оны 02 дугаар сарын 05-аас- 09-ны өдрүүдийн хооронд зохион байгуулах ажил арга хэмжээний төлөвлөгөө гарган боловсруулж хэрэгжилтийг ханган бие бүрэлдэхүүнд тасгийн үйл ажиллагааны онцлог, товч танилцуулаг хийж, Химийн норматив №1, 2, 7, 8 нормативыг боловсруулах сургалт дадлагыг явуулж, “Таны сонорт” /Бүгд найрамдах Кипр Улсын талаар 24-баримт/ сонирхолтой мэдээ мэдээллийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, Ангийн хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Дартс”-ын тэмцээнийг зохион байгуулан явуулж шилдгүүдэд өргөмжлөл медалийг гардуулан өгснөөр өөрсдийн алба тасгаа сурталчлах аянаа өндөрлүүлж дараагийн Дайчилгаа хүний нөөцийн албанд ангийн тугийг гардуулан өгсөн юм.

АХМАД Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644