• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-02-14 17:56:31
Үзсэн: 413

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-02-14 17:56:31 Үзсэн: 413



     ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг"  Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 02 дугаар сарын 14-ны өдөр ажиллаа.

     Бүлгийн багш нар ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг бүлэгт хуваарилан баг хамт олон, хүн бүрийн үүрэг, оролцоонд тулгуурлан сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгууллаа.

    Тус сургалтаар Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн алба, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг үнэлэх, удирдах ба манлайлах, харилцаа ба хандлага, ур чадвар ба хариуцлагыг хэрхэн хослуулж ажиллах, багаар хэрхэн үр дүнтэй ажиллаж, нэгдмэл ойлголт бүхий оновчтой шийдвэрийг гаргах талаар онол болон дадлага хосолсон үр дүнтэй сургалт боллоо.

    Сургалтын хүрээнд “Хувь хүний багт гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “Харилцааны сэтгэл зүй”, “EQ”, “Сэтгэл гутралын шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх болон гарах арга зам” зэрэг оношилгоо, сургалтыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүн өөрийн давуу болон сул талаа мэдэх, цаашид давуу талаа хөгжүүлэхэд хэрхэн анхаарахыг ч ойлгуулж чадсан юм. 

     Мөн алба, салбар тус бүрээр хамт олны уур амьсгал, хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор бүлгийн зөвлөгөө зохион байгуулсан нь тус сургалтын нэг онцлог давуу тал байсан юм.

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ДУЛАМСҮРЭН

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644