Цэргийн алба хаагчид цасан шуурга уруудан төөрсөн малчдыг эрэн хайж авран хамгааллаа... Тодруулбал: 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны шилжих шөнө Ховд аймгийн Булган сумаас баруун урд зүгт 80 км Байтаг багийн нутагт 2 малчин малтайгаа шуурга уруудан төөрсөн гэсэн мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар тусгай ротын “Гамшиг, ослын үед аврах, дэмжлэг үзүүлэх бүлэг” 3 цэргийн алба хаагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газартай хамтран 1 нэгж техниктэйгээр ирэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай эхлүүлснээр 2024 оны 02 дугаар сарын 17-ны 06.40 цагт малчдыг эсэн мэнд олж амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс авран хамгааллаа.
Зэвсэгт хүчний 325 анги