• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАЛАРХАЛ БОЛ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ
Нийтэлсэн: 2024-02-28 13:05:50
Үзсэн: 407

ТАЛАРХАЛ БОЛ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ
Нийтэлсэн: 2024-02-28 13:05:50 Үзсэн: 407



     Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас илүүтэй хүйтний эрч чангарч зудын байдалтайгаар өвлийг давсан ч хаваржилт мөн адил үргэлжилсээр...

     Үндэсний баялаг, түүх соёлын өвийн түүчээлэгч, өргөн уудам газар нутгийн эзэд болсон малчин ард, мал сүргийн хувьд ихээхэн гарз, хохирол учирсаар байгаа нь харамсмаар.

     Монгол Улсын Зэвсэгт хүчний орон нутаг дах анги, байгууллагууд өвлийн эхэн үеэс өдгөөг хүртэл цаг агаарын хүндэрсэн байдлаас үүссэн бүхий л нөхцөл байдалд хүн хүч, техник хэрэгслээр  дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласаар байгаа билээ.

     Нүүр нүдгүй шуурах цасан шуурга, тэсгэм хүйтэнд нутгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирж болзошгүй хохьролыг арилгахаар шаргуу хөдөлмөрлөх манай хамт олонд нэгэн иргэнээс “ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ” иржээ.

ТАЛАРХАЛ

            Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад Г.Хосбаяр захирагчтай  116 дугаар тусгай салбарын хамт олонд.

            Эгэл малчин би 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 60 тооны ямаагаа хүчтэй цасан шуурганд алдаж 2 хоногийн турш хайсан боловч олж чадалгүй эрэл мухардан амьжиргааны хэдээсээ саллаа хэмээн халаглан үлдсэн юм.

            Аз биднийг ивээж Зэвсэгт хүчний 116 дугаар тусгай салбарын хамт олны илгээсэн К.Көким, Г.Мөнхжаргал, М.Мейрамб нар ирж эрлийг үргэлжлүүлэн хайсаар уулын бэлд цасанд дарагдсан байсан болон мухар хаданд боогдож гарах гарцгүй болж 2 хэсэг тасарсан байсан ямаан сүргийг минь олж, бидэнд авчирч өглөө.

            Би болоод манай гэр бүл машид ихээр баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж энэхүү захидлыг бичиж байна.

            Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 116 дугаар тусгай салбарын хамт олонд гүн талархал илэрхийлье.

                 Улаанхус сумын 10-р баг. Даянгийн Хар чулуутад буй малчин Т.Маратаас... гэжээ.

            Чимээгүй хөдөлмөрлөсөн цэргийн алба хаагчдад үүнээс том шагнал гэж үгүй билээ. Талархаж буйд баярлалаа.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644