• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БИ ХЭН БЭ?
Нийтэлсэн: 2024-02-29 12:55:01
Үзсэн: 389

БИ ХЭН БЭ?
Нийтэлсэн: 2024-02-29 12:55:01 Үзсэн: 389



     Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдлыг тогтоох, сэтгэл зүйн хямрал, стресст өртөхөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааны батлагдсан арга, техникээр өөрөө өөртөө оношилгоо хийх зэрэг сургалт, сурталчилгааны ажлыг Агаарын цэргийн командлалын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн тасгаас 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

     Судалгаа эхлэхийн өмнө Соёл хүмүүжлийн офицер хошууч Ө.Нарантуяа    “Бүлэг, багт би хэн бэ?”, “Харилцааны хэв шинж”, “EQ чадвар”, “Харилцааны зөрчил”, “Өөрийгөө үнэлэх үнэлэмж”, “Сэтгэл гутралын шинж тэмдэг, түүнээс гарах арга зам” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч, харилцан яриа хийлээ.

     Энэхүү оношилгоогоор бие бүрэлдэхүүн өөрийн давуу болон сул талаа мэдэх, цаашид давуу талаа ажил, албандаа ашиглан үр бүтээмжтэй ашиглах дадал зуршлыг бий болгох онцлогтой юм.

     Тус сургалтад командлалын бие бүрэлдэхүүн идэвх санаачилгатай оролцож  судалгааны аргыг эзэмшиж авлаа.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644