• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН ЖИЛ-2024
Нийтэлсэн: 2024-03-01 10:29:05
Үзсэн: 305

АХЛАГЧИЙН ЖИЛ-2024
Нийтэлсэн: 2024-03-01 10:29:05 Үзсэн: 305



     "Ахлагчийн алба-Мэргэшсэн алба" уриатай Ахлагчийн жил-2024 онд Агаарын цэргийн командлалаас зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн ахлагч нарын дунд 4 төрлийн тэмцээнээр аварга шалгаруулах спортын цогцолбор  тэмцээн 2024 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 1-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Алдар спорт хороонд явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

     Тэмцээнд АЦК, харьяа ангиудын нийт 280 гаруй тамирчид сагсан бөмбөг, волейбол, теннис, дартсын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Волейболын төрөлд хурандаа Б.Мөнх-Ирээдүй захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй баг алт, хурандаа Ш.Аюурзана захирагчтай Зэвсэгт хүчний  325 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй баг мөнгөн медаль, "Сагсан бөмбөг"-ийн төрөлд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн эрэгтэй баг алт,  065 дугаар ангийн эрэгтэй баг мөнгө, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн эмэгтэй баг алт, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн бол дартсын тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлах ахлагч Х.Хүрэл-Очир алтан медаль, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч А.Мягмарсүрэн мөнгөн медаль, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахлагч Х.Нямдорж хүрэл медаль, Эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлагч Б.Отгонтуяа алтан медаль, Зэвсэгт хүчний 325 ангийн ахлах ахлагч П.Пүрэврагчаа мөнгөн медаль, 3эвсэгт хүчний 303 дугаар ангийн дэд ахлагч  Б.Сарантуяа хүрэл медаль, ширээний теннисний тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлах ахлагч Б.Пунцагдаш, Э.Соёл-Эрдэнэ нар алтан медалийн эзэд болж бусдыгаа хошуучилж, дүн гаргаснаар цогцолбор тэмцээн амжилттай өндөрлөлөө.

    Цогцолбор тэмцээний хаалтын ажиллагаа, медаль гардуулах ёслолд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагч Н.Баттөмөр, хэлтсийн дарга хурандаа Б.Баярсайхан, бэлтгэл хурандаа Ш.Энхбат болон Монгол ахлагч Мөнхийн холбооны гүйцэтгэх захирал Д.Анхбаяр нарын хүндэт зочид оролцож тэмцээнд амжилттай оролцсон тамирчин ахлагч нартаа амжилт хүсэж, шагналыг гардуулж өгсөн.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644