Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой Монгол цэргийн өдөр, улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жилийн ойг угтан 2023-2024 оны ангийн марш-тусгай бэлтгэлийн аварга тасаг, цэргийн мэргэжлийн оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээнийг 2024 оны 02 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Марштай жилийн ангийн аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана болон ангийн ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл дэд хурандаа Т.Цогтбаатар болон ахмад дайчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тус тэмцээний эрэгтэй тасгийн төрөлд: Д.Дашмягмар ахлагчтай штабын ахлагч нарын “Гарьд”, ахлагч З.Баатар ахлагчтай Холбооны ротын “Hero’s”, ахлагч З.Мягмарсүрэн ахлагчтай Холбооны ротын “Dragon”, ахлах ахлагч Л.Даваадорж ахлагчтай Радиотехникийн ротын “Тулаанчид” тасгууд харин эмэгтэй тасгийн төрөлд дэслэгч Э:Урангоо ахлагчтай “Ирвэсүүд”, дэслэгч А.Ичинхорлоо ахлагчтай “Этүгэн”, хошууч Н.Анхтуяа ахлагчтай “Elegant”, дэслэгч Б.Амаржаргалан ахлагчтай “Хатад” гэсэн тасгууд тус тус оролцсон бол оны аварга офицерын төрөлд ахмад Ц.Тогтохбаатар, ахмад У.Бат-Амгалан, ахлах дэслэгч Ө.Сүхбат, дэслэгч Ж.Мөнхбаяр, оны аварга ахлагчийн төрөлд сургагч ахлагч А.Мөнхтөр, ахлагч Б.Сумъяабазар, ахлагч Д.Жаньбек, дэд ахлагч Д.Батбумба, дэд ахлагч Ж.Мягмаржав, дэд ахлагч О.Пүрэвсүрэн нар өрсөлдлөө.
Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний эхний өдөр нь гарааны өмнөх шалгалт буюу жагсаалын үзүүлэх тоглолт, хими, зэвсэг, биеийн тамирын нормативын шалгалт явагдсан бол хоёр дахь өдөр нь эрэгтэй офицер, ахлагч, тасгууд 10км, эмэгтэй тасгууд 6км маршийн замыг туулж, тусгайлан бэлдсэн цэгүүдэд дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэсэн юм.
Марш-тусгай бэлтгэлийн тэмцээний оны аварга офицерын I байрт ахмад Ц.Тогтохбаатар 1:03:05 секундээр, II байрт ахлах дэслэгч Ө.Сүхбат 1:15:58 секундээр, III байрт ахмад У.Бат-Амгалан 1:28:29 секундээр, оны аварга ахлагчийн I байрт дэд ахлагч Д.Батбумба 0:58:45 секундээр, II байрт ахлагч Д:Жаньбек 1:08:59 секундээр, III байрт дэд ахлагч Ж.Мягмаржав 1:12:11 секундээр, эрэгтэй тасгийн I байрт ахлах ахлагч Л.Даваадорж ахлагчтай Радиотехникийн ротын “Тулаанчид” тасаг 1:05:29 секундээр, II байрт ахлах ахлагч Д.Дашмягмар ахлагчтай штабын ахлагч нарын “Гарьд” тасаг 1:05:34 секундээр, III байрт ахлагч З.Мягмарсүрэн ахлагчтай Холбооны ротын “Dragon” тасаг 1:13:33 секундээр, эмэгтэй тасгийн I байрт дэслэгч А.Ичинхорлоо ахлагчтай “Этүгэн” тасаг 0:45:47 секундээр, II байрт дэслэгч Б.Амаржаргалан ахлагчтай “Хатад” тасаг 0:51:42 секундээр, III байрт дэслэгч Э:Урангоо ахлагчтай “Ирвэсүүд” тасаг 1:02:05 секундээр тус тус шалгарч өргөмжлөл, шилжин явах цом хүртэж өрсөлдөөн ихтэй тэмцээнээс хүртсэн аваргын медалиар энгэрээ чимсэн юм.
Тэмцээний шагнал гардуулах ажиллагаанд Завхан аймгийн төрийн цэргийн байгууллагуудын дарга нар болон хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдлагууд оролцож нийт бие бүрэлдэхүүнд дараа дараагийн тэмцээн уралдаанд илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Хошууч Н.МӨНХБААТАР