Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн нийт эрэгтэй офицер, ахлагч, ажилтан албан хаагчид хамтран бүх эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана нийт эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, ажил, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албанаас “Ширээний сагсан бөмбөг, Пирамид өрөх зэрэг хөгжөөнт тэмцээн, үлээвэр найрал хөгжмийн бэлтгэсэн урлагийн тоглолт, бүжиг зэргийг бэлтгэн толилуулснаас гадна эрэгтэй бие бүрэлдэхүүн ангийн бүсгүйчүүддээ гарын бэлэг бэлтгэн өгсөн юм.
Эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөггүй хамт олон байхын тулд өдөр бүр нээлттэй харилцаж, үзэл бодлыг нь хүндэтгэн, саналыг нь сонсдог байя.
Хошууч Н.Мөнхбаатар