• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-12 16:00:50
Үзсэн: 237

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-12 16:00:50 Үзсэн: 237



     Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Монгол түмний үндэсний өв соёлыг сурталчлах, цэргийн алба хаагчдын хийморь золбоог өргөх, үндэсний бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бие бүрэлдэхүүний дунд “Хүчит бөх”-ийн барилдааныг зохион байгуулж ангийн аваргаа тодрууллаа.

     Тэмцээнийг нээж ангийн захирагч хурандаа Э.Батсайхан тэмцээнд оролцож буй бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж “Монгол эр хүн бүр үндэсний бөхөөр хичээллэж, эрийн гурван наадамд зодоглон хүч үзэх хэрэгтэй. Хүчит бөхийн барилдааныг ирэх жил Налайх цэргийн хотхоны хүрээнд зохион байгуулж явуулна. Монгол бөхийн цог золбоо, босоо цагаан хийморь үргэлж өөдөө байх болтугай” гээд нээлтийн ажиллагааг эхлүүлсэн юм.

     Уг тэмцээнд 32 бөх барилдсанаас их шөвгийн дөрөвт сумын заан Ц.Давааням, сумын заан О.Доржбат, сумын начин Э.Эрдэнэхуяг, залуу бөх У.Жамъяансэнгэ нар шалгаран үлдэж, сумын заан Ц.Давааням, сумын заан О.Доржбат нар бөхийн барилдааны үзүүр түрүүнд  уран мэхийг уралдуулан барилдаж, сумын заан Ц.Давааням тав даван түрүүллээ. Бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн начин Б.Ганзолбоо, аймгийн начин Н.Намнан-Эрдэнэ нар ажиллаж, Монгол бөхийн ёс жудаг, барилдааны дүрмийг бие бүрэлдэхүүнд таниулсан сайхан барилдаан болж өндөрлөлөө.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643