• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-15 15:00:33
Үзсэн: 308

НЭГДСЭН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-15 15:00:33 Үзсэн: 308



     Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан нэгдсэн тооллого хийж, цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд зохион байгууллаа.

     Мөн салбарын шагнал гардуулан, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицер, ахлагч нарт цэргийн цол олгон, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол хэлсэн үгэндээ “Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж, алдраа дуурьсгаж, дэлхийн дахинаа Монголоо тамгалж ирсэн баатарлаг түүхтэй дайчдын шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэхийн ялдамд энэ онд Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жилийн ойн баяр тохиож буйг цохон хэлсэн юм. Мөн агаарын орон зайн хяналт тавих, хамгаалах  үндсэн үүргийн зэрэгцээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн бэрхшээл тулгараад байгаа ард иргэдэд үзүүлсэн тусламжийн ажилд гар бие оролцон байгаа цэргийн алба хаагчдаараа, тив, дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдаараа, энэ цаг үед дэлхийн энх тайвны их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа цэнхэр дуулгатнуудаараа бахархаж буйгаа илэрхийлээд мартаж боломгүй түүх, тасалж үл болох угсаа, хойрголж үл болох үүрэг бидэнд бий. Монгол Улсын Агаарын хил тайван байна. Шонхруудын маань хөөрөлт, буултын тоо нь тэнцүү, хөх тэнгэр нь цэлмэг байхын ерөөл өргөе” гэсэн ерөөлөөр энэ өдрийн ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.

Хошууч Л.САРАНЗАЯА

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643