• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ НЭГДСЭН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-15 15:00:16
Үзсэн: 277

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ НЭГДСЭН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-15 15:00:16 Үзсэн: 277



     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын 15-ний өдөр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойг тохиолдуулан нэгдсэн тооллогыг явуулж, Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

     Уг арга хэмжээнд Батлан Хамгаалах салбарын шагналаар шагнагдсан цэргийн алба хаагчдад шагналыг гардуулсан ба Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч болон ангийн захирагчийн тушаалаар зарим офицер, ахлагч нарт цэргийн цол  олголоо.

     Цэргийн цол, Батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдсан алба хаагчдад болон нийт бие бүрэлдэхүүнд ангийн захирагч хурандаа Э.Батсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Бид бүхэн өндөр үүрэг хариуцлагын дор, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд хамт олны гар нийлэмжтэй хамтын ажиллагаа, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах нь нэн чухал байдгийг алхам бүртээ санаж явах учиртай. Бидний өмнө Монгол Улсын агаарын хилийн орон зайн халдашгүй дархан байдал, агаарын довтолгооноос хамгаалах нэн хариуцлагатай үүрэг байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

     Үйл ажиллагааны төгсгөлд ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эрэгтэй офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад зориулсан хүндэтгэлийн зоогийн арга хэмжээг зохион байгуулсан ба нийт бие бүрэлдэхүүнд зориулан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Цагаандарь, Б.Дарьцэцэг нар ая дууны мэндчилгээ хүргэж арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643