Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103-н жилийн ойг тохиолдуулан Монгол улсын мэргэн буудагч шалгаруулах анхдугаар тэмцээний аварга, Цагдаа, дотоодын цэргийн буудлагын аварга, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад Ц.Цэдэндамбын нэрэмжит Завхан аймгийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр явагдлаа.
Энэхүү тэмцээн нь 9 мм-н ПМ гар бууны төрөл, 7,62 мм-н АКМ, 7,62 мм-н СВД гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдлаа.
Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон тус тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дэд хурандаа Д.Дэлгэрцогтоор ахлуулсан баг тамирчид оролцон цэц мэргэнээ сорьсон юм.
Тодруулбал ахлагч Б.Содномцамц 9 мм-н ПМ гар бууны төрөл, 7,62 мм-н АКМ-ын бууны буудлагын 2 төрөлд тус тус тэргүүн байр, тус ангийн харьяа 274 дүгээр салбарын ахлах дэслэгч М.Наранхүү 7,62 мм-н АКМ-ын бууны төрөлд гутгаар байр, 7,62 мм-н СВД бууны төрөлд дэд хурандаа Д.Дэлгэрцогт гутгаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Дэслэгч Э.Эрдэнэсүх