• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2024-03-18 08:00:04
Үзсэн: 292

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2024-03-18 08:00:04 Үзсэн: 292



     Зэвсэгт хүчний 303 дугаар анги “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойг угтаж Цэргийн тангараг давтаж, нэгдсэн тооллогыг явуулав.

     Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ангийн захирагчийн тушаалыг уншиж танилцуулан, ажил албандаа амжилт гаргасан офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг төрийн дээд одон медаль, салбарын шагнал, цэргийн цолоор шагнаж урамшуулав.

     Баярын энэ өдөр ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа хэлсэн үгэндээ Монгол Улсын агаарын орон зайд радиолокацийн хяналт үйлдэх, Онцгой болон тусгай үүргийн нислэгийг нислэг, нислэгийн аюулгүй байдлыг ханган өдөр, шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд үйлдэх хариуцлагатай бөгөөд эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам түүхтэй, баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлахын зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд алдар суугаа цуурайтуулж байгааг бахдан дурсахдаа таатай байна.

     Энэхүү түүхт өдөр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийн цэрэг эх оронч сэтгэлгээг бадраах, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.

     Үндэсний ухамсар, бахархал, үнэт зүйлсээ хадгалан хөгжүүлж, эх оронч үзлээр залуу хойч үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон эрхэм офицер, ахлагч, ажилтан албан хаагчдадаа “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, гэр бүл үр хүүхдүүдэд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ахмад Г.Билгүүтэй

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643